Хэрэв нисдэг машин амжилттай бүтээгдэж чадвал дэлхийн томоохон хотууд замын бөглөрлийн бэрхшээлээс ангижрах юм. Энэ гайхамшигт техник тун удахгүй биеллээ олох бололтой. Америкийн “Террафугиа” компани нисдэг машин бүтээж түүнийхээ туршилтыг хийж байна.
Өнгөрсөн долоо хоногт тус компани энэхүү “шидэт” техникийнхээ эхний туршилтыг хийж, 29 метрийн өндөрт нисгэж, найдвартай болохыг нь баталжээ. “Terrafugia Transition” загварын энэ нисдэг машин нь гибрид хөдөлгүүртэй, ердөө гучин секундын хугацаанд далавчаа хураадаг байна. Энэ нь кабриолет буюу бүхээгээ дэлгэдэг машинаас ч бага хугацаа зарцуулна гэсэн үг юм. Мөн энэ техник нь цагт 185 километр хурдалж, 725 хүртэлх километр замыг туулах чадвартай бөгөөд ердийн бензинээр ажиллана. Энэхүү нисдэг машин нь 2011 онд худалдаанд гарах боломжтой гэж зохион бүтээгчид үзэж байна.
uush dajgui bolog boljeee
ReplyDelete